Хөвсгөлийнхөн өөрсдийн хэрэгцээгээ бүрэн хангах улаан буудай хураалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-11-01 23:18:30

Хөвсгөл  аймгийн тариаланчид өнгөрсөн хавар 15953 га-д үр тариа, 363 га-д төмс, 234 га-д хүнсний ногоо тариалж 3412 тн төмс, 2071 тн хүнсний ногоо, 22059 тн улаан буудай хураан авч орон нутгийн хэрэглээний гурилаа бүрэн хангах боломжтой болжээ.

Энэ жилийн хувьд цаг агаар тогтуун хур бороо ихтэй дэлгэр сайхан зун болсон тул ургац сайн ургаж 1 га-аас 14,1 центнр буюу төлөвлөснөөс 1 центнр ургац илүү хураан авчээ. Харин төмс, хүнсний ногооны хувьд орон нутгийн иргэдийнхээ 30 орчим хувийг хангах боломжтой болсон ажээ.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ