90 хүүхдийн уран нугаралтын гайхамшиг

Орон нутагт | Ховд
erdenechimeg@montsame.mn
2015-10-11 10:12:27

Ховд аймгийн Цэцэг сумын хүүхдүүд уран нугаралтын үзүүлбэрээр аймаг төдийгүй улсдаа дээгүүр амжилт үзүүлдэг. Хүн  бүр  хийж чаддагүй урлагийн ховор төрөл зөвхөн Цэцэг суманд л бий.Тэр бүү хэл ангиараа, найз нөхдөөрөө,гэр бүлээрээ уран нугаралт хийдэг нь өвөрмөц сонин.

Ард Аюушийн нэрэмжит Цэцэг сумын  сургуулиар ороход хичээлийн завсарлагаар бужигнаж явсан зарим охид сургуулийн хонгилын шалан дээр нугарч,тоглож байгааг харахад үнэхээр сонирхууштай.
Нутаг усныхан уран нугаралтын гайхмаар  авьяасыг  Монгол алтайн Мянган угалзатын нуруу, Цэцэг нуурын үзэсгэлэнт  хөвөө гээд байгалийн хосгүй үзэсгэлэнт уул, усны увидас гэж тайлбарладаг.
Цэцэг сумынхан монгол орны өнцөг булан бүрт тохиолдоод байдаггүй урлагийн энэ гайхамшигт төрлийг нээн хөгжүүлэхэд санаачлага гаргаж, дэмжиж ажилладаг.
Орон нутгийн хөгжлийн сангийн 30.00 сая төгрөгөөр сумын 90 хүүхдийн уран нугаралтыг Монгол улсын гавъяат жүжигчин Л.Энхцэцэгийн удирдлаган дор бэлтгэн Ховд аймагт зохиогдсон баруун бүсийн даншиг наадам болон сум, сургуулийн  90 жилийн ойн баярт, саяхан нийслэлд болсон Ховдын өдрүүдээр  тоглуулж ард түмэндээ толилуулаад байгаа юм.

А.Бямбасүрэн

                                         

 

 

Холбоотой мэдээ