Тун ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал хийжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын хамтарсан баг ховор тохиолдох /Situs inversus totalis/ эмгэгтэй эмчлүүлэгчийн цөсний хүүдийг дурангийн мэс заслаар авчээ.
Situs inversus totalis нь хүн амын 0.01 хувь буюу 10,000 хүн ам тутамд нэг тохиолддог эмгэг юм. Ийм эмгэгтэй хүний баруун талд байрладаг эрхтэн зүүн талд, зүүн талд байрладаг эрхтэн баруун талдаа байрладаг байна.
Дээрх эмнэлгийн
мэс заслын зөвлөх зэргийн эмч Б.Алтангэрэлээр ахлуулсан, Б.Сумьяа, Ж.Отгонбаяр Б.Түвшинбаяр,
Б.Жарденбек, Ш.Аззаяа, С.Цээсүрэн, Д.Эрдэнэсүрэн нарын эмч дотор эрхтэнүүд нь эсрэг талдаа байрлах ховор төрлийн эмгэгтэй эмчлүүлэгчийн цөсний хүүдийг хэвлийн дурангийн мэс
заслын аргаар авчээ. Хагалгааг ховор эмгэгт шаардлагатай өвөрмөц технологиор
цаг гаруй хугацаанд хийсэн аж.