Толгойгоороо нийлсэн сиамын ихрийг салгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2016-10-28 12:04:34

НЬЮ-ЙОРК. /Anadolu/.  Өнгөрсөн долоо хоногт Америкийн эмч нар 27 цагийн турш хагалгаа хийсний эцэст толгойгоороо нийлсэн сиамын ихрийг амжилттай салгажээ.

13 сартай Жадо болон Аниас МакДональд нар гавлын ясаараа нийлсэн байдалтай төржээ. Тэд судас, тархины эдээрээ холбоотой байсан нь 10 сая төрөлт тутамд нэг гардаг маш ховор тохиолдол гэж Нью-Йорк хотын Монтефиорын эрүүл мэндийн төвийн эмч нар ярилаа.

Сиамын ихрийг салгахад 16 цаг, тэдний гавлын ясыг хэвийн хэлбэрт нь  оруулахад 9 цагийн хугацаа орсон гэнэ.

Хөвгүүдийн ээж Николь МакДональд фэйсбүүк хуудсандаа “би тэдний ирээдүйд маш их санаа зовдог байсан. Эмч нартаа маш их баярлалаа” гэж бичжээ.

Ихэр хөвгүүдийн биеийн байдал бүрэн тэнхрэхэд багагүй хугацаа орох бололтой.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ