ӨНӨӨДӨР: Төрийн удирдлагын ирээдүйн чиг хандлага үндэсний зөвлөгөөн болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-03-28 06:00:45

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм


9:00 цагт: Төрийн удирдлагын ирээдүйн чиг хандлага үндэсний зөвлөгөөн МУИС-д болно.  

09:30  цагт: Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно.

09:30 цагт: МҮХАҮТ-ын 65 жилийн ойн нэрэмжит ТОП-100 ААН-ийн дундах "Алтан бэрс” шатрын анхдугаар тэмцээн МҮХАҮТ-д болно.

11:00 цагт: НИТХ-ын Ээлжит бус V хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг Яармаг дахь Хангарди ордонд эхэлнэ.

11:00 цагт: ХӨСҮТ-д томуу, томуу төст болон улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлнэ.

Үндэсний мэдээллийн төвд:

11:00 цагт: "Дэлхийн цирк Монголд-2025"  тоглолтын талаар мэдээлнэ.

11:30 цагт: "Эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын холбоо" ТББ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт:  "Алтан аргамж" ном бүтээлийн үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээнэ.

14:00 цагт: Эмч нарын эрхийг хамгаалах дэлхийн өдөрт зориулсан "Эмчийнхээ эрхийг хамгаалцгаая" хэлэлцүүлэг Кемпински зочид буудалд болно. Холбогдох утас:99998648

19:00 цагт: Төрийн соёрхолт "Баянмонгол" чуулгын "Moody Blues" тоглолт Улсын Филармонийн тайзнаа болно.

-"Монголын геологи, хайгуул-2025" XVI чуулга уулзалт, үзэсгэлэн үргэлжилж байна.


Орон нутагт:

15:00 цагт: “2025 оны орон нутгийн хөгжлийн сангийн төсөв” сэдэвт хурал Сэлэнгэ аймгийн Нутгийн удирдлагын ордонд болно.  

-Хөвсгөл аймгийн Мөрөн суманд "Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн нэгдсэн сургалт, чуулган" үргэлжилж байна.


Хилийн чанадад:

-Сингапурт болж буй 2025 оны FIBA 3x3 Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг оролцож байна. 

-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.  

 

Холбоотой мэдээ