"Улаанбаатар трамвай" төслийн ТЭЗҮ-ийг дөрөвдүгээр сард батална

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-03-26 11:20:02

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. "Улаанбаатар трамвай" төслийн нэгдүгээр шугамын ТЭЗҮ-ийн боловсруулалт 60, хоёрдугаар шугамын ТЭЗҮ-ийнх 80 хувьтай үргэлжилж байна.


Энэ нь Улаанбаатар хотод 2025-2028 онд хэрэгжүүлэх 24 мега төслийн нэг Улаанбаатар хөнгөн галт тэрэг буюу трамвай төслийн ТЭЗҮ юм.


Төслийн удирдагч Б.Ану-Үжин ярихдаа, "Төслийн ТЭЗҮ-ийг дөрөвдүгээр сард багтаан дуусгаж, олон улсын байгууллагуудын санал зөвлөмжийг тусган үе шаттай батлуулна. Барилга угсралтын ажлыг энэ зун эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа тул 6 дугаар сараас өмнө олон улсын нээлттэй тендер зарлана” гэв.


Ташрамд дурдахад, трамвай төслийн нэгдүгээр шугам 10.2 км урт 14 буудалтай байх бөгөөд нийслэлийн Сүхбаатар дүүргийн Зунжингаас төв талбай хүртэл үргэлжилнэ. Харин хоёрдугаар шугам нь Хан-Уул дүүргийн “Steppe arena”-гаас Сүхбаатарын талбай хүртэл 15.8 км урт, 19 буудалтай байх аж. 

Холбоотой мэдээ