ЗАВХАН: Малчид отроос нутаг буцаж байна

ФОТО МЭДЭЭ
myagmarsuren@montsame.mn
2025-03-21 17:38:41

Улиастай, 2025 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Завхан аймгаас хөрш зэргэлдээ 11 аймгийн 30 суманд 94 өрхийн 220 гаруй малчин, 40 гаруй мянган мал отроор өвөлжсөн байна. Отроор өвөлжсөн малчид нутаг руугаа буцаж байна.



2024-2025 оны өвөл хавар Завхан аймагт 32.5 мянган толгой мал отроор өвөлжжээ.


Завханмандал сумын Бага Хайрханы отрын бүс нутагт 4 сумын 52 өрхийн 100 гаруй

малчин отор нүүдэл хийн өвөлжсөн байна. 


Алсын нүүдлийн замд бартаа саад их таарна. 

Отроор өвөлжсөн адуу

Тэс голын ай савд жил бүр зузаан цас тогтдог. Малчдад зориулсан замыг далпуу татаж гаргаж өгдөг байна.


Их-Уул сумын малчид отроос буцаж буй нь


Нүүдэл хийхээс өмнө малдаа тарга хүч авахуулах нь чухал


Их-Уул сумын зарим малчид жил бүр 300 гаруй км замыг туулж отроор өвөлждөг


Оторт явсан эзгүй айл

Гэрэл зургуудыг: Н.Сүхбат