"Формула-1"-ийн шинэ улирлын эхний гараанд Л.Норрис түрүүллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
СИДНЕЙ, 2025 оны гуравдугаар сарын 16 /TASS/. “Формула-1” ангиллын авто уралдааны энэ оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний гараа буюу Австралийн Гран-Прид "Макларен" багийн британи уралдаанч Ландо Норрис түрүүлжээ.
Хоёрдугаар байрыг өнгөрсөн онд тус тэмцээнд дөрөв дэх удаагаа аваргалсан "Ред Булл" багийн уралдаанч, Нидерландын тамирчин Макс Ферстаппен, гуравдугаар байрыг "Мерседес" багийн британи уралдаанч Жорж Россел эзэлсэн байна.
Эхний 10-т Александер Албон (Уильямс), Андреа Кими Антонелли (Мерседес), Лэнс Стролл (Астон Мартин), Нико Хюлькенберг (Саубер), Шарль Леклер (Феррари), Оскар Пиастри (Макларен), Льюис Хэмилтон (Феррари) оржээ.
Жек Дуэн (Альпин), Карлос Сайнс (Уильямс), дэлхийн хошой аварга Фернандо Алонсо (Астон Мартин), Лиам Лоусон (Ред Булл), Габриэл Бортолето (Кик Заубер) нар уралдааныг дуусгаж чадаагүй бол “Рейсинг Буллз” багийн нисгэгч Исаак Хажар бие халаалтын тойрогт хашлага мөргөсний улмаас уралдаанд оролцож чадсангүй.
“Формула-1”-ийн шинэ улирлын хоёр дахь гараа гуравдугаар сарын 21-23-ний өдрүүдэд Хятадад болно.