ХӨВСГӨЛ: Мөсний баярын "Тахтай морин чарганы уралдаан"
ФОТО МЭДЭЭ
Хатгал, 2025 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. "Хөх сувд" мөсний баярын үеэр уралддаг тахтай морин чарганы уралдаанд амжилт үзүүлсэн уяачдад өнгөрсөн жилээс эхлэн бүсийн цол олгодог болсон учраас оролцдог уяачдын тоо эрс нэмэгдэж, 100 орчим уяач оролцдог болжээ.
Энэ жилийн хувьд тус уралдааныг тахтай морин чарганы бооцоот уралдаан, тахтай хатирч морьдын уралдаан, тахтай морин чарганы уралдаан гэсэн төрлөөр гэж 3 удаа зохион байгуулж байна.
Тахтай морин чарганы уралдаанд 50 гаруй уяач оролцлоо.