ХӨВСГӨЛ: "Хөх сувд” мөсний баярт эхний өдрүүдэд 9165 хүн иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хатгал, 2025 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой "Хөх сувд" мөсний баяр өнөөдөр 7 дахь өдрөө үргэлжилж байна.
Эхний 6 өдөр буюу энэ сарын 13-18-ны өдрүүдэд 1833 тээврийн хэрэгсэл, 9165 хүн иржээ.
Харин 2 дугаар сарын 17,18-нд 179 тээврийн хэрэгсэл 1000 орчим хүн ирсэн гэж Хөвсгөл аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн Д.Дуламсүрэн мэдээллээ.
Өнөөдөр “Өвлийн гоёл” үндэсний хувцасны загварын шоу, тахтай хатирч морьдын уралдаан, сонирхогчдын дунд сээр шалгах наадам болж байна.
Энэ жилийн хувьд мөсний баярыг
“Амьдрах орчноо сайжруулж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих” нэрлэсэн жилийн хүрээнд
нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэхээр 10 хоног зохион байгуулж буйгаараа онцлог юм.