ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-01-16 08:36:42

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм: 


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар энэ сарын 15-19-нд тус улсад төрийн айлчлал хийж байна. 


УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан болно.


11:30 цагт: Ураны гэрээг эсэргүүцэж, “Эвийн хүч эх нутгийн төлөө” ТТБ, “Аюулгүй байдлын төлөө ээжүүдийн холбоо” ТТБ ба иргэд, байгууллагын төлөөлөгчид “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. 99790206, 80190070


11:40 цагт: Цагдаагийн байгууллагаас жагсаал цуглаантай холбоотой асуудлаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын хурлын зааланд мэдээлэл хийнэ.


14:30 цагт: Боловсролын яаманд Эрин сургуультай холбоотой асуудлаар сэтгүүлчдийн асуултад тус гэрээний ажлын хэсгийн гишүүд хариулна.


-Цэргийн бүртгэл нийслэлд энэ сарын 6-22-нд үргэлжилж байна.


-Анх удаа орон сууц худалдан авсан иргэн, дотоод гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх хүсэлтэй иргэдийн материалыг нэгдүгээр сарын 1-нээс Татварын ерөнхий газарт хүлээн авч байна.


-Шинэ, шилмэл бүтээлийн онцлох бүтээлүүдийн үзэсгэлэн энэ сарын 7-20-нд “Блью Мон” галерейд гарч байна.


Орон нутагт:

-Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотод энэ сарын 13-17-нд Монголын таеквондогийн VII их наадам "Мазаалайгаа хайрлан хамгаалцгаая" уриан дор 7 төрлөөр болж байна.


Хилийн чанадад:

Монгол хэл, бичиг үзэсгэлэнг Тайвань, БНСУ-ын Сөүл, Япон улсын Токио хотод энэ сарын 15-наас 2 дугаар сарын 25-нд зохион байгуулна.

Холбоотой мэдээ