ДОРНОД: Ардчилсан шинэ үндсэн хуулийг батлалцахад 19 депутат оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-01-13 15:58:42

Чойбалсан, 2025 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Өнөөдөр Үндсэн хуулийн өдөр тохиож байна. Тодруулбал, 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр ардчилсан шинэ үндсэн хуулийг Ардын Их Хурлын 430 депутат, Улсын Бага Хурлын 50 гаруй гишүүн 75 хоногийн турш хэлэлцэн баталж байсан түүхтэй.


Энэхүү түүхэн үйл явдалд Дорнод аймгийн 13 сумаас Ц.Ням, Д.Лхамсүрэн, Б.Буянмөнх, О.Очиржав, Х.Чулуунбаатар, Ч.Жамъяан, Д.Энхбаатар, Г.Батболд, Д.Баатархүү, Р.Чойжинням, Д.Жанцан, С.Билэгсайхан, Д.Жумдаанбаатар, Ч.Намсрай, Б.Жадамба нар, аймгийн төв Чойбалсан хотоос С.Пүрэвжав, Б.Буяндэлгэр, Д.Баярцэнгэл, Б.Лханаасүрэн нарын 19 хүн төлөөлөгчөөр сонгогдож, шинэ үндсэн хуулийг батлалцжээ.  


Сонирхуулахад, манай улс 1924, 1940, 1960, 1992 онд буюу түүхэндээ дөрвөн удаа үндсэн хуулийг хэлэлцэн баталсан байдаг. 1992 оны шинэ үндсэн хуулийг 6 бүлэг, 70 зүйлтэйгээр баталснаас хойш Монгол Улс 33 дахь жилдээ мөрдөж байна. 

Холбоотой мэдээ