Д.Долгормаа дэлхийн бүжгийн олимпын финалд оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын бүжижгчин Д.Долгормаа ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо болох бүжгийн олимпын финалд эх орноо төлөөлөн оролцох гэж байна.
Тэрбээр өнгөрсөн онд ЮНЕСКО-гоос зохион байгуулдаг “Танзолимп-2024” олон улсын уралдааны дэд байрт шалгарснаар Берлинийг зорих эрхтэй болсон юм. Берлинд жил бүр зохион байгуулдаг бүжгийн наадам нь дэлхийн өнцөг булан бүрээс залуу бүжигчдийг цуглуулж, тэмцээн, сургалт зэргийг зохион байгуулдаг онцлогтой. Тус наадам “Бүжиг дэлхийн хэл” гэх уриатай билээ.
Д.Долгормаа Монгол Улсын Консерваторыг бүжгийн жүжигчин мэргэжлээр төгсөж, зургаа дахь жилдээ Дорнод аймгийн театрт бүжигчнээр ажиллаж байгаа аж.
Дашрамд сонирхуулахад, тэр хэдхэн хоногийн өмнө Итали улсад болсон “Grand Prix Di Natale 2024” олон улсын уралдаанд түрүүлжээ. Тус уралдаанд 10 орны 120 гаруй бүжигчин өрсөлдөхөд манай бүжигчин Ө.Ариунбаатарын хөгжим, А.Санчирдоржийн дэглэлт “Зүүдний ганга” бүтээлээр үндэсний уламжлалт бүжгийн төрөлд тэргүүн байр эзэлсэн байна. Түүнчлэн Дорнод аймгийн шилдгүүдийг тодруулдаг “Алтан нар” наадмын соёл урлагийн салбарын оны тэргүүн ажилтнаар шалгарчээ.