ТӨВ: Баянчандмань сумын төвийг бүрэн камержуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-01-07 19:33:16

Зуунмод, 2025 оны нэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Баянчандмань сумын төвийн 12 байршилд 40 камер суурилуулж, сумын төвийг бүрэн камержуулжээ.


Тус ажлыг "Даблью Ай Анд" ХХК хийж гүйцэтгэсэн бөгөөд энэ ажлын хүрээнд сумын төвийг 70 хувь ногоон бүс болгож байна. Хяналтын өрөөг цагдаагийн хэсгийн байранд гарган 65 инчийн хоёр лед дэлгэцийг байршуулан, 24 цагаар хянах юм.


Ингэснээр аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, иргэдийн амьдрах ая тухтай, аюулгүй орчныг бий болгож байгааг сумын Засаг даргын орлогч Ц.Энхболд өнөөдөр хүлээн авахдаа онцлов. 

Холбоотой мэдээ