Монгол залуус дугуйгаар 660 км аялахаар БНСУ-ыг зорив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2016-10-21 12:27:27

“MB” Олон улсын унадаг дугуйн аяллын холбооны залуус БНСУ-ын Бусаны талтай тохиролцсоны дагуу БНСУ-ын хотуудаар 660 гаруй км үргэлжлэх дугуйн аялалыг анх удаа хийхээр өнөө өглөө тус улсыг зорилоо.

Монгол залуусын энэхүү дугуйтай аялал эх орон, нийслэл хотоо сурталчлах, эрүүл мэндээ хамгаалахыг уриалах зорилготой. 

Энэхүү аялал гараагаа Сөүл хотоос эхэлж, Бусанд барианд орох бөгөөд Олон улсын унадаг дугуйн холбооны гишүүн 21 дугуйчин ийнхүү Монголоос хөдөллөө. 

Аяллын зохион байгуулагчаар “MB” олон улсын унадаг дугуйн аяллын холбоо, “Merida Mongolia” унадаг дугуйн дэлгүүр, ивээн тэтгэгчээр “Айр Бусан” ХХК, “Merida Mongolia”, “Shimano Mongolia”, “Хүнс комплекс” ХХК, “Khuvsgul lake” зочид буудал, “Merida Mongolia” унадаг дугуйн клуб ажиллаж байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ