СЭЛЭНГЭ: Энэ сарын 12-нд ихэнх сумын нутгаар цас орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Маргаашийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ.
Шөнөдөө зарим сумын нутгаар бага зэргийн цас орно. Өдөртөө цас
орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Агаарын температур шөнөдөө -18-23
градус, өдөртөө -9-14 градус хүйтэн байна.
Аймгийн төв Сүхбаатар хот
орчмоор үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруунаас
секундэд 4-9 метр. Агаарын температур шөнөдөө -19-21 градус, өдөртөө
-12-14 градус хүйтэн байна.
12 дугаар сарын 11-15-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан
мэдээгээр 12-нд ихэнх сумын нутгаар цас орно.
Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд
4-9 метр байна. Агаарын температур шөнөдөө -23-28 градус, өдөртөө -12-17
градус хүйтэн байна.