Мосулын ойролцоогоос хонгил олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-10-20 09:19:12

МОСУЛ. /Xinhua/. Иракийн хойд нутгийн Мосул хотоос холгүй орших тосгоноос нэгэн хонгил олж илрүүлжээ.

Уг хонгилыг “Лалын улс” бүлэглэлийн босогчид "агаарын цохилтоос зугтаах зам, хоргодох байр" болгон ашиглаж байсан бололтой.

Иракийн арми болон Курдын хүчнийхэн Мосул хотыг босогчдоос чөлөөлөх ажиллагааны хүрээнд тус тосгоныг даваа гарагт чөлөөлжээ.

Хонгилын өндөр нь насанд хүрсэн хүний биеийн өндөртэй адил аж. Хонгил дотор хоол хийдэг бололтой газар байжээ. Тэнд хайруулын таваг дотор өндөг, шош байсан ба мөн жижиг зуух байв. Мөн тэнд дэнлүү болон цахилгааны кабель утас байжээ.

Босогчдын орхин зугтсан бусад суурин, тосгодод ч мөн адил ийм хонгилууд олдсон байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ