СЭЛЭНГЭ: “Сэлэнгэ бодонс” баг үндэсний дээд лигт 4 дүгээр байрт эрэмбэлэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-12-04 21:55:58

Сүхбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга “Сэлэнгэ бодонс” багийн баг бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа.

 

Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн тэмцээнд амжилттай тоглолтуудыг үзүүлж яваа лигийн шилдэг багуудын нэг “Сэлэнгэ бодонс” багийн баг бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа.

 

Тэрээр багийн хамт олонд монголын сагсан бөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад нь талархал илэрхийлж, амжилт хүслээ.

 

Л.Наранбаатар эзэнтэй “Сэлэнгэ бодонс” баг 2024 оны үндэсний дээд лигт 4 дүгээр байранд эрэмбэлэгдсэн амжилттайгаар тоглолтоо үргэлжлүүлж байна.

 

Холбоотой мэдээ