Дорнодод шилэн дансны хуулийн хэрэгжилт 80 гаруй хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДЗасгийн газрын 100 дахь хоногийн хүрээнд МХЕГ-аас хийсэн ажлаа тайлагнаж аймгуудын МХГ-уудыг хамруулсан цахим хурал хийлээ. Энэ үйл ажиллагаанд Дорнод аймгийн МХГ нэгдэж аж ахуй нэгжийн төлөөлөлүүдэд мөн адил мэдээлэл өгч хэлэлцүүлэг өрнүүлэв.
Уг хэлэлцүүлэгт 38 байгууллагын төлөөлөл оролцож мэдээлэл сонслоо. Цахим хурлаар төрийн байгууллагуудын санхүү, мэдээллийн ил тод байдлыг сайжруулах шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангах талаар заавар зөвлөмж өгч цаашид илүү нээлттэй тод тунгалаг болгохыг үүрэгдсэн. Дорнод аймгийн хувьд шилэн дансны хуулийн хэрэгжилт 80 гаруй хувьтай явдаг юм байна. Энэ нь улсын хэмжээнд дундаж үзүүлэлт юм.
Төрийн байгууллагууд шилэн дансны хуулинд заасан 5 сая төгрөгөөс дээших худалдан авалтынхаа мэдээллийг түлхүү оруулдаг. Түүнээс доош дүнтэй мэдээллээ оруулдаггүй учир үзүүлэлт буурдаг тухай санхүүгийн хяналт дотоод аудитын хэлтсийн мэргэжилтнүүд хэлж байсан.
Цаашид төсвийн хөрөнгөөр хийгдсэн бараа үйлчилгээ, худалдан авалт бүрийнхээ мэдээллийг байршуулах нь хуулийн хэрэгжилтийг хангах үзүүлэлтэд сайнаар нөлөөлөх юм байна.
Б.Туяа