ХӨВСГӨЛ: Боржин чулуун сийлбэрийн үзэсгэлэн Чингүнжавын талбайд нээлтээ хийлээ
ФОТО МЭДЭЭМөрөн, 2024 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын уугуул сийлбэрч М.Уламбаярын “Талын үнэр” боржин чулуун сийлбэрийн үзэсгэлэн Мөрөн хотын Чингүнжавын талбайд эхэллээ.
Тус үзэсгэлэнд боржин чулуугаар хийсэн бүтээлүүдийг дэлгэн үзүүлж байна.
М.Уламбаяр “Бие даасан 5 дахь үзэсгэлэнгээ гаргаж байна. Энэ удаа амьтдын үр төлийг уран сайхны аргаар зохиомжлон бүтээсэн бүтээлүүдийг дэлгэн үзүүлж байна. Үзэсгэлэнг 7 хоног иргэдэд толилуулна” гэдгийг хэлж байлаа.