Ираны тал хариу цохилт өгч болзошгүй тул сонор сэрэмжээ дээшлүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРЙЕРУСАЛИМ, 2024 оны арваннэгдүгээр сарын 4 /NHK/. Израилын эсрэг ээлжит хариу довтолгоо хийх талаар Ираны шашны дээд удирдагч Аятолла Али Хаменеи битүү сэдэл өгсний дараа Израил, АНУ-ын цэргийн өндөр албан тушаалтнууд уулзсан байна.
Өнгөрсөн сард Израилын тал Ираны цэргийн объектуудыг онилон агаарын цохилт өгсний хариуг өгнө гэж А.Хаменеи
бямба гарагт анхааруулсан байна. Гэхдээ
цохилт өгөх хугацаа, арга замын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй. Иран ойрын
өдрүүдэд халдлага хийхээр бэлтгэж байж
магадгүй гэж Америкийн хэвлэлүүд мэдээлж байна.
Израилын Зэвсэгт
хүчний жанжин штабын дарга Херци Халеви өнгөрсөн пүрэв гарагт АНУ-ын Төв
командлалын тэргүүн Майкл
Куриллатай уулзаж, Ираны эсрэг хариу арга хэмжээний талаар
хэлэлцсэн гэж Израилын арми
ням гарагт мэдэгдлээ. Түүнчлэн B-52
бөмбөгдөгч онгоцыг Ойрх Дорнодод нэмж байршуулсан гэж АНУ-ын Төв командлал мэдээлсэн байна.
Израилын хэвлэлүүдэд мэдээлснээр, ийнхүү байршуулсан нь
Ираны тал Израил руу дахин дайрахаас сэргийлэх алхам байж магадгүй юм. АНУ-ын засаг захиргаа
саяхан "дахин халдлага үйлдэхгүй байхыг Иранд анхааруулсан" гэж Америкийн Axios цахим хуудсанд энэ талаар мэдээлэл
бүхий эх сурвалжуудыг эш татан мэдээлжээ.
Техраны пуужингийн цохилтын хариуд Израилын тал аравдугаар сарын 26-нд Иран руу дайралт хийсэн юм. Хэрэв Иран дахин цохилт өгвөл Ойрх Дорнодын хоёр том гүрний хариу цохилтууд хяналтаас гарч магадгүй гэсэн болгоомжлол үүсжээ.