ДОРНОД: Нийгмийн цогц явуулын үйлчилгээг 10 мянга гаруй иргэнд хүргэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-10-23 13:27:33

Чойбалсан, 2024 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Энэ онд Нийгмийн цогц явуулын үйлчилгээг 10900 иргэнд үзүүлжээ. Энэ нь алслагдсан нутгийн иргэдийн 20 хувьтай тэнцэж байгаа юм.


Дээрх иргэдийн 964 нь дотор, 309 нь эмэгтэйчүүд, 1273 нь хэт авиан оношилгоо, 421 нь хүүхэд, 2100 нь нүд, шүд, чих, хамар хоолой, 829 нь уламжлалт анагаах ухааны эмчийн үзлэгт хамрагдаж, эрүүл мэндийн үйлчилгээ авсан байна. Харин хөдөлмөр, халамжийн үйлчилгээнд 377, газрын харилцаа, барилга, хот байгуулалтын асуудлаар 207, хүүхэд хамгааллын чиглэлээр 645, сэтгэл зүйчийн үйлчилгээнд 97, мал эмнэлгийн чиглэлээр 354, хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр 524, улсын бүртгэлийн асуудлаар 789 иргэн төрийн үйлчилгээг хүртсэн байна.


Дорнод аймгийн хувьд жил бүр энэхүү үйлчилгээг үзүүлснээр иргэд өвчний хүндрэлээс сэргийлэх, өвчнийг эрт үед нь илрүүлэх, дараагийн шатлалд яаралтай шилжүүлэх зэргээр цаг хугацаа, эдийн засгийг хэмнэж байна.  

Холбоотой мэдээ