Усны нөөцийн төлөвлөгөө боловсруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-10-18 02:56:28

Хяргас нуур, Завхан голын сав газраас сав газрын усны нөөцийн менежментийн төлөвлөгөөг боловсруулжээ.

Завхан аймагт төвтэй Хяргас нуур, Завхан голын сав газрын захиргаанаас Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санхүүжилтээр Хяргас нуур-Завхан голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө /УННМТ/-г боловсруулж батлуулжээ. Энэхүү төлөвлөгөөг боловсруулж батлуулснаар Хяргас нуур, Завхан голын сав газрын усны нөөцийн судалгааг бүрэн хийж усны нөөцийг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх чиглэлээр сүүлийн дөрвөн жилээр төлөвлөгөө гарган ажиллаж байна. Тухайлбал: энэ жил л гэхэд Завхан аймгийн Сонгино сумын Айраг нуурын орчмыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах, Эрдэнэхайрхан сумын Алтан багийн Их хайрхан уулыг, Түдэвтэй сумын Ойгон нуурын сав орчим, бөөргийн нууруудыг улсын тусгай хамгаалалтад авах ажлыг эхлүүлжээ. Энэ жил 14 сумын 31 гол горхийг хамгаалах зүй зохистой ашиглахад хяналт тавьж ажиллаж байна.  

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ