Согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-10-17 17:44:55

Орон нутгийн ИТХ-ын сонгууль болох гэж байгаатай холбогдуулан Өмнөговь аймагт согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглох тухай Өмнөговь аймгийн Засаг даргын захирамж гаргалаа.

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын "ж" дэх заалт, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг тус тус үндэслэн дээрх захирамжийг гаргасан байна. Сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн үйл ажиллагаа болох гэж байгаа учраас энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд согтууруулах ундаа худалдах, үйлчлэхийг түр хоригложээ.

Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар болон сумдын Засаг дарга нарт даалгасан байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ