Дугуйчид хаалтын аяллаа хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-10-17 15:28:40

Дорнод аймгийн дугуйчин залуус БНХАУ-ийн дугуйчидтай хамтран “Цайны зам” төслийн хүрээнд “Тал нутгаа хайрлан хамгаалья-Эрүүл агаар” уриан дор “4+2-Авто-Дугуй” аяллыг Халхгол сум руу 300-аад км амжилттай хийлээ.

Тус аймгийн хэсэг залуус нэгдэн Унадаг дугуй сонирхогчдын холбоо байгуулаад хоёр жил болж байна. Чөлөөт цагийг эрүүл мэнддээ ашигтайгаар өнгөрүүлэхийг залууст үлгэрлэж байгаа эдгээр залуус энэ намрын сүүлийн аялалаа аймгийн төвөөс 20 орчим км-т орших нутгийн тахилгат Хан уул руу хийлээ.

Аялалд 20 орчим дугуйчид нэгджээ. Дугуйчид амралтын өдөр бүр цуглан аймгийн төвөөс зайдуухан гарч эрүүл цэвэр агаарт аялдаг юм. Тэдний эгнээнд хүссэн хүн бүр нэгдэх боломжтой. Одоогоор байнгын дугуй унадаг 30-аад хүн бий. Дорнод аймгийн унадаг дугуйчдын холбооны тэргүүнээр Ц.Түмэнцогт ажилдаг юм байна.

Б.Туяа

Холбоотой мэдээ