Бичвэр, зургаас дүрс бичлэг бүтээдэг хиймэл оюуны хэрэгслийг танилцуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИВАШИНГТОН, 2024 оны аравдугаар сарын 5 /NHK/. Америкийн
технологийн томоохон компани “Meta” бичвэр болон гэрэл зурагт тулгуурлан
16 хүртэлх секундийн урттай дүрс бичлэг бүтээх чадалтай хиймэл оюун ухааны /AI/
шинэ хэрэгслийг танилцуулжээ.
“Movie Gen” нэртэй хиймэл хиймэл оюун ухаан
бүхий загвараа баасан гарагт танилцуулсан тус компани албан ёсны цахим хуудсандаа “Movie Gen”-ий бүтээсэн олон дүрс бичлэгийг нийтэлсэн байна.
“Ягаан хүрэмтэй DJ бүсгүй хажуудаа цоохор ирвэстэйгээр ая тоглуулж байна” гэсэн бичвэрийг бүсгүйн зургийн хамт оруулахад “Movie Gen” зааварчилгааны дагуу зураг дээрх эмэгтэйн дүрс бичлэгийг өндөр нягтаршилтайгаар бүтээжээ.
AI загварын тусламжтайгаар мөн дууны эффект нэмэх, өмнө нь бичсэн дүрс бичлэг дээрх зургийг солих боломжтой гэнэ.
“Meta”-гийн мэдэгдсэнээр, “Movie Gen”-ийг хөгжүүлэх ажил
үргэлжилж байгаа ажээ. Түүнчлэн уг загварыг зүй зохисгүйгээр ашиглахаас урьдчилан сэргийлэхийн тулд аюулгүй байдлын холбогдох арга хэмжээнүүдийг авсны дараа ирэх
жилээс нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
“OpenAI”, “Google” компаниуд мөн ижил төстэй технологиудыг хөгжүүлэхээр ажиллаж байгаа тул хиймэл оюун ухаанаар дүрс бичлэг бүтээх өрсөлдөөн улам ширүүсэж байна.