Сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал өлзийтэй сайн

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2016-10-16 08:44:56

Үс засуулбал өлзийтэй сайн. 07.15-18.13 цагт нар ургаж шингэнэ. Хүчин төгсөх барилдлагатай. Хуран үйлдэхүй хүчин барилдлагатай. Хий суудалтай. 

Аргын тооллын шинийн 16. Адьяа гараг. Билгийн тооллын шинийн 15. Шийдэм одтой, цагаагчин хонь өдөр. 

Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хийсгэхэд сайн. 

Сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөр гаргавал зохилтой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Холбоотой мэдээ