Улаангомчууд утасгүй интернэт ашиглаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-10-08 15:41:25

Увс аймгийн Улаангом сумын гэр хорооллын айл өрхүүд утасгүй интернэт хэрэглэдэг болоод байна.

Аймгийн Орон нутгийн Хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт болох 30 сая төгрөгөөр дээрх үйлчилгээг бий болгосон бөгөөд Улаанбаатар хотын “Кевико” компани гүйцэтгэгчээр ажиллажээ. Одоогоор Улаангом сумын алслагдсан 18 цэгт дахин дамжуулах цацагч шонг суурилуулаад байна.

Ингэснээр гэр хорооллын иргэд гэртээ гар утас, зөөврийн компьютерээ ашиглан цахим ертөнцөөр аялаж эхлээд байна.

“Утасгүй интернэтийн үйлчилгээ заримдаа тасалдаад байна. Гэхдээ цаашдаа үйл ажиллагаа нь тогтмолжвол сайжрах биз” хэмээн Улаангом сумын Засаг дарга О.Ганхуяг манайд мэдээллээ.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ