ГОВЬ-АЛТАЙ: Хог хаягдал ангилан ялгах сав олголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай, 2024 оны есдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. "Цэвэр орчныг өөрсдөө бүтээцгээе" төслийн хүрээнд Есөнбулаг сумын 30 өрхөд хог хаягдал ангилан ялгах сав олголоо.
Иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулж, хог хаягдлыг эх үүсвэр дээр ангилан ялгах соёлыг нэвтрүүлэх, хог хаягдлыг менежментийн тогтолцоог бий болгох зорилгоор Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газраас санаачлан "Дэлхийн Зөн Монгол" орон нутгийн хөтөлбөртэй хамтран "Цэвэр орчныг өөрсдөө бүтээцгээе" төслийг хэрэгжүүллээ. Ил төслийн хүрээнд Жаргалант багийн 6 дугаар гудамжинд оршин суугч 30 өрхөд ангилан ялгах хогийн савыг нийлүүлж, хэрхэн зөв ашиглах талаар мэдээлэл сурталчилгааг хүргэж ажилласан тухай Есөнбулаг сумын ЗДТГ-аас танилцууллаа.