ОРХОН: Улсын чанартай авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-08-09 17:06:37
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны наймдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Баян-Өндөр сумын Согоот багийн баруун уулзвараас Булган явах зам дагуу байрлах гурван замын пост хүртэлх улсын чанартай авто замыг дөрвөн эгнээ болгож өргөтгөнө.  

А1002 чиглэлийн уг замыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өргөтгөх бөгөөд өнөөдрөөс түр хугацаагаар хааж замын ажлыг эхлүүлээд байна.

Мөн хот доторх авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг эхлүүлж зарим багийн авто замын нөхөөс, хучилтыг хийгээд байна.

 Орхон аймаг нийт 130 км авто замтай. Үүний засвар, үйлчилгээ, нөхөөс, өргөтгөлийг орон нутгийн төсвөөр хийдэг бол улсын чанартай А1002 замын өргөтгөл, шинэчлэлтийг улсын төсвөөс хийдэг юм.

Энэ жил Орхон аймаг орон нутгийн  замын засвар үйлчилгээндээ 50 тэрбум төгрөг төсөвлөөд байна. 

Холбоотой мэдээ