Долоодугаар сард агаарын тээврээр 270 мянган хүн зорчжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-08-07 11:56:38

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. 2024 оны долоодугаар сард агаарын тээврээр нийт 270 мянган хүн зорчжээ.


Энэ нь өнгөрсөн орны мөн үеийнхээс 26 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн оны эхнээс өссөн дүнгээр нийт 1.2 сая зорчигч зорчсон нь өмнөх оныхоос 30 хувиар нэмэгджээ. Үүнээс олон улсад 956.9 мянган зорчигч, орон нутагт 243.6 мянган зорчигч зорчив.


Мөн сар бүрийн зорчигч тээврийн үзүүлэлтээр 6-9 дүгээр сар хүртэл ачаалал нэмэгдсэн нь зуны улиралд аялж жуулчлах сонирхолтой иргэдийн тоо өссөнийг харуулж байгаа ажээ.


МИАТ-ийн нислэгээр долоодугаар сард 454 мянган зорчигч зорчсон бол “Корейн эйр”-ээр 84200, “Эйрчайна”-гаар 82300, “Хүннү эйр”-ээр 72500, “Туркиш эйрлайнс”-аар 50100, “Аэро Монголиа”-гаар 54300, “Изинис эйрвейз”-ээр 13100, “Жэжү эйр”-ээр 48300, “Ашиана эйрлайнс”-аар 37500, “Ираеро”-гоор 9700, “Айр Бусан”-аар 9000, “Красавиа”-гаар 1400 зорчигч зорчсон бол захиалгат нислэгийг 1100 хүн сонгосон байна.

Холбоотой мэдээ