Ногоочид ургацаа хурааж эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2024-08-05 14:51:38

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Төвийн бүсийн тариаланчид эрт ургацын төмс, лууван, сонгино, ил талбайн өргөст хэмх зэрэг хүнсний ногоог хураан, борлуулалтад гаргаж эхэллээ.


Үүнтэй холбогдуулан нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоогоор хангах зорилгоор хүнсний ногооны “Намрын ногоон өдрүүд” худалдааг хугацаанаас өмнө эхлүүлж, 21 байршилд өргөтгөсөн байдлаар явуулж байгаа талаар ХХААХҮЯ-наас мэдээлжээ.



Худалдааг энэ оны 11 дүгээр сарын 15 хүртэл зохион байгуулахаар төлөвлөж, иргэдэд хүнсний ногоогоо нөөцөлж, нөөшлөх боломж олгох, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг зорьж байгаа аж. 



Холбоотой мэдээ