Хятадад “iPhone 7” дэлбэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2016-10-12 11:19:19

БЭЭЖИН. /chinadaily/. Өмнөд Солонгост үйлдвэрлэсэн “Galaxy Note 7” ухаалаг гар утас дэлбэрсэн  гэх мэдээлэлтэй холбоотой дуулиан шуугиан намжихгүй байгаа энэ үед Америкийн “Apple” компанийн “iPhone 7” гар утас дэлбэрсэн тухай мэдээлэл нийгмийн сүлжээнүүдээр тарж эхэллээ.

Хятадын төвийн нутгийн Хөнань мужийн төв Жөнжоу хотод өнгөрсөн долоо хоногт нэгэн залуу бичлэг хийж байх үед сарнайн ягаан өнгөтэй “iPhone 7” гэнэт дэлбэрчээ. Уг гар утас хоёр хэсэг болон хуваагдаж, залуугийн гар болон нүүр түлэгдэж гэмтсэн байна. “Apple” компанийн Хятад дахь салбар болох “Apple China” энэ хэргийн талаар төв салбартаа мэдэгджээ.

АНУ-ын Калифорни муж улсад цэнэглэж байсан “iPhone 6 Plus” гар утас дэлбэрсэн тохиолдол гарч байсан юм.

Ийм хэрэг дахин гарахгүй гэсэн баталгаа байхгүй юм. “Apple” компани уг асуудлыг шийдвэрлэхийн тулд ямар арга хэмжээ авч байгаагаа хараахан мэдэгдээгүй байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ