Таиландчууд эзэн хааныхаа төлөө залбирч байна

Дэлхийд | Улс төр
dorjkhand@montsame.mn
2016-10-12 09:57:33

БАНГКОК./Kyodo/.Таиландын эзэн хаан Пумипон Адульядетын бие чилээрхсэн тухай мэдээлэл гарсны дараа тус улсын ард иргэд түүнийг хурдан тэнхрээсэй хэмээн залбирч байна.

Таиландын Хааны ордон өнгөрсөн ням гарагт мэдэгдэхдээ “хааны биеийн байдал тогтворгүй байна. Бүх ажлаа хойшлуулахыг эмч нар түүнд зөвлөсөн” гэсэн юм.

Өдгөө 88 настай хаан энэ оны зургадугаар сард зүрхний хагалгаанд орж байжээ.

Бангкок хотод хааны хэвтэж буй эмнэлгийн гадаа өчигдөр олон хүн цуглаж, түүнийг хурдан тэнхрэхийн төлөө залбирчээ. Түүнчлэн хүмүүс сүмд очин түүний төлөө залбирсаар байна.

Эзэн хаан Пумипон Адульядет бол ядууралтай тэмцэх, хөдөө орон нутгийг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан хүн билээ. Мөн тэрбээр улс төрийн хямрал дэгдсэн хүнд үед улс орноо нэгтгэхэд чухал үүрэг гүйцэтгэж байсан юм.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ