ДУНДГОВЬ: Хонины мах кг нь 11500 төгрөгийн үнэтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь, 2024 оны наймдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн зах зээл
дээр хонины нэг кг мах 11500, үхрийн мах 16000, ямааны мах 10500 төгрөгийн
үнэтэй болж, өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад махны үнэ 4,5 орчим хувиар
буурчээ.
Мах жил бүрийн
хавар 4-5 дугаар сард хамгийн өндөр үнэтэй байдаг бол намар 9-11 дүгээр сард
хамгийн бага үнэтэй байдаг.
2023 оны 11 дугаар сарын
дундуур тус аймагт хонины нэг кг мах 8500, ямааны мах 7500, үхрийн мах 13000
төгрөгийн үнэтэй байсан бол 2024 оны 5 дугаар сард хонины мах 16500, ямааны мах 12000 төгрөг
хүрсэн.
7 дугаар сарын 31-ний байдлаар
тус аймаг дахь хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеийнхтэй
харьцуулахад нэгдүгээр зэргийн гурилын үнэ 503, задгай ямааны сүү 1500-2000
төгрөгөөр нэмэгдсэн бол элсэн чихэр, цагаан будааны үнэ бага зэрэг буурчээ.
Өнөөдөр
тус аймгийн зах зээл дээр нэгдүгээр зэргийн гурил 2933,
элсэн чихэр 4697, цагаан будаа 3963, ямааны сүү нэг литр нь 5000-6000, айраг
8000 төгрөгөөр борлуулагдаж байна. Мандалговь хотод нутгийн өрөм, ааруул, сүү,
цагаан идээ, айраг, ингэний хоормог эрэлт ихтэй, нийлүүлэлт бага байна.
Харин нэг литр АИ-92
шатахуун 2530, А-80 шатахуун 2510, дизель түлш 3500, ямааны нэг кг ноолуур 120000
төгрөгийн үнэтэй байгаа ба ноолуурын нийлүүлэлт багасчээ.