Цөмийн хэлэлцээ хийж байсан төлөөлөгчийг Ираны дэд Ерөнхийлөгчөөр томилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТЕХРАН, 2024 оны наймдугаар сарын 2 /AFP/. Шинэчлэгч үзэлтэй Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан 2015 онд том гүрнүүдтэй цөмийн хэлэлцээ хийж байсан төлөөлөгч Мохаммад Жавад Зарифыг стратегийн асуудал эрхэлсэн дэд Ерөнхийлөгчөөр томилсон тухай тус улсын төрийн хэвлэлүүд пүрэв гарагт мэдээлжээ.
“Та
үндэсний болон олон улсын хэмжээний томоохон үйл явдлууд, түүнчлэн бид Үндсэн хуулийн
зорилтуудад хэрхэн хүрч
буйг хянах үүргийг хүлээж байна”
гэж М.Пезешкиан М.Зарифыг уг албан тушаалд томилох тухай захидалдаа бичсэнийг ИРНА
мэдээллийн агентлаг уламжилсан
байна.
Ираны Ерөнхийлөгч
асан Хасан Руханигийн Засгийн газарт 2013-2021 онд Гадаад
хэргийн сайдаар ажиллаж байсан М.Зариф
бол 2015 оны цөмийн хэлэлцээрийг байгуулахын тулд удаан
хугацаанд үргэлжилсэн хэлэлцээний
үеэр олон улсын хүрээнд танил болсон хүн юм.
Цөмийн хэлэлцээрийг баталснаас хойш гурван
жилийн дараа Ерөнхийлөгч асан Дональд Трамп АНУ-ыг уг хэлэлцээрээс гаргаж, Ираны эсрэг хориг арга хэмжээгүүдийг сэргээснээр хэлэлцээр мухардалд оржээ.
М.Пезешкиан сонгуулийн сурталчилгааны үеэр "Иран улсыг олон улсад илүү нээлттэй болгохын төлөө хичээх болно" гэж амлаж байв.