Гэр бүлээрээ ном унших цагтай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-10-11 12:49:07

    Увс аймгийн Өмнөговь сумын “Дэвшил” бага сургуулиас санаачлан 7 хоног бүрийн мягмар гарагийн 20-21 цагийг “Гэр бүлээрээ ном унших” цаг болгосон байна.

   Тухайн цагт гэр бүлийн бүх гишүүд өөр өөрсдийнхөө сонирхсон номыг уншиж, дараагаар нь номонд гарч буй үйл явдлын талаар хүүхдүүдтэйгээ харилцан ярилцдаг болжээ.

  Мөн эцэг эхчүүд хүүхдийн номоос бүрдсэн жижиг номын санг гэртээ бий болгож эхэлсэн байна. Үүнээс гадна хүүхдийн төрсөн өдөр болон хүүхэд амжилт гаргасан тохилдол бүрийд ном бэлэглэдэг, номоор шагнадаг хэвшил тогтоохоор сургуулийн захиргаанаас шийдвэрлэжээ.

   Гэр бүлээр ном унших цагийг “Дэвшил” бага сургуулийн нийт эцэг эхчүүд өнгөрсөн сарын 28-нд хуралдан тогтоож, зөв санаачилга байна хэмээн дэмжсэн аж.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ