ДОРНОД: Аймгийн хэмжээнд 802 сурагч ЭЕШ өгнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДЧойбалсан, 2024 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд 802 сурагч элсэлтийн ерөнхий шалгалт өгнө. Тодруулбал, ЕБС-ийн 32 бүлгийг 830 сурагч төгсөж, бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ гардан авчээ.
Энэ жилийн элсэлтийн шалгалтыг тогтсон зарчмаар буюу монгол хэл, англи хэл, физик, математик, орос хэл, биологи, түүх, нийгэм судлал, газар зүй, хими гэсэн 10 хичээлээр ирэх сарын 4-7-ны өдрүүдэд зохион байгуулна
Дорнодын сурагчид ЭЕШ-ын оноогоор улсын хэмжээнд жил бүр эхний байруудад шалгардаг. Тухайлбал, 2017, 2018 онд тэргүүн байр, 2020 онд тавдугаар байр, 2021 онд дөрөвдүгээр байр, 2022 онд дэд байр, 2023 онд тавдугаарт эрэмбэлэгдэж, 46 сурагч 800 оноо авч дээд амжилт үзүүлж байв.