ӨНӨӨДӨР: “Солонгос судлалын уншлагын танхим"-ын нээлт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-06-12 05:47:50

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Зургаадугаар сарын 12-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм:

09:00 цагт: “Блью Скай”-д: Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг олон улсын өдрөөр "Хүүхдийн хөдөлмөр” зөвлөгөөнийг ХНХЯ зохион байгуулна. Утас: 8810-4364.

-Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

11:00 цагт: МУИС-ийн номын санд "Солонгос судлалын уншлагын танхим"-ын нээлт болно. Утас: 9458-2204.

-Лаос улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлитийн төрийн айлчлал үргэлжилж байна.

“ЗМ”-ний мэдээллийн төвд:

11:30 цагт: Өнгөрсөн оны 7 дугаар сарын 6-ны өдрийн үерийн улмаас хохирсон СБД-ийн 1-р хороон дахь Үйлдвэрчин хотхоны 60,61-байрны ААН-үүдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.

12:00 цагт: АН-ын ЗОРИГ-гүй Гантөмөрийг нэрээ жагсаалтаас татахыг шаардаж байна. Нэрээ татахгүй бол АН-ын жагсаалтыг дэмжихгүй талаар АН-ын “Үндэсний жигүүр” шаардаж хэвлэлийн бага хурал зарлажээ. 



Холбоотой мэдээ