Жоржиа муж улсад онц байдал зарлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2016-10-07 11:57:23

ВАШИНГТОН. /TASS/. Маш хүчтэй “Мэтью” хар салхи ойртон ирж байгаатай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнөөдөр Жоржиа муж улсад онц байдал зарлажээ.

Тэрбээр өчигдөр Өмнөд Каролина муж улсад онц байдал тогтоох тухай зарлигт гарын үсэг зурсан байна. Мөн Флорида муж улсад онц байдал тогтоогоод байгаа юм.

Сүүлийн арван жилийн хугацаанд Карибын тэнгисийн бүс нутагт дэгдсэн хар салхинуудаас хамгийн их хөнөөлтэй нь болох “Мэтью” хар салхи өнөөдөр Флорида муж улсыг дайран өнгөрөх төлөвтэй байна.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ