Чанга яригчийг тогноос салгасны улмаас ял сонсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
nyamtulga@montsame.mn
2016-10-07 08:34:59

ЯНГОН. /ВВС/. Мьянмарт ирсэн Голландын нэгэн жуулчин чанга яригчийг тогноос салгасны учир гурван сарын хугацаагаар хүнд хүчир хөдөлмөр эрхлэх ялаар шийтгүүлжээ.

Өдгөө 30 настай Клаас Хайтема гэдэг залуу унтахад нь саад болж байсан чанга яригчийг тогноос салгасан байна. Тухайн үед уг чанга яригчаар буддын шашны ном уншиж байжээ.

Шашны ном уншиж байсныг би мэдээгүй гэж тэрбээр шүүх хурлын үеэр мэдэгдсэн байна.  

Буддын шашны ёс жаягийг хамгаалахад чиглэсэн Мьянмарын хатуу чанга хуулийн дагуу хэд хэдэн гадаадын иргэд үүнтэй адил хэргээр шийтгүүлжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ