“Аниргүйхэн нулимсыг хайрлахуй” хөгжимт жүжгийг үнэ төлбөргүй тоглоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-10-06 16:19:20

Өнөөдөр буюу 2016 оны 10-р сарын 6-ны 18:00 цагт Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” хөгжимт жүжгийн театрт дэлхийн оюунлагийн багш, хүмүүнлэг үйлстэн, урлагийн зүтгэлтэн, Төгс гэгээрсэн Чин хай багшийн залуу насандаа зохиосон яруу найргийн цомнолоос сэдэвлэсэн “Аниргүйхэн нулимсыг хайрлахуй” хөгжимт жүжгийг үнэ төлбөргүй тоглоно.

Энэхүү хөгжимт жүжигт энх тайван, амар амгалан, эв нэгдэл, хайр, эерэг сайн сайхан бүхнийг гайхамшигт дуу хөгжим, бүжиг яруу найргаар дамжуулан илэрхийлсэн юм. Уг мюзиклийг Тони шагналын эзэн Винсент Петерсоны найруулга, Оскарын хоёр удаагийн шагналт хөгжмийн зохиолч Ал-Кашагийн зохиомжоор бүтээсэн бөгөөд дөрвөн Академийн, 15 Грэммийн, гурван Тони, зургаан Эмми шагналын эзэд болох Броудвейн одод тоглосон байна.

Тоглолтын дараа тогтвортой амьдралын хэв маяг, эрүүл, зөв хооллолт, зөв дадал, ургамлан хоолны талаар зөвлөгөө өгч, ногоон хоолны амталгаа явуулах бөгөөд мөн зөв хооллолтын талаар сонирхсон иргэдэд үнэ төлыөргүй сургалт явуулах юм.

Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ