Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Сүхбаатар аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-05-07 16:24:18

Баруун-Урт, 2024 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Арвинбуян, НҮБн суурин төлөөлөгч Тапан Мишра нар Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд ажиллаж байна.


 

Өвөлжилт, хаваржилтын хүндрэлийн өнөөгийн нөхцөл байдал, зүй бусаар хорогдсон малын сэг зэм устгалын ажилтай танилцахын зэрэгцээ малчдад дэмжлэг үзүүлэх талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого шийдвэрүүд, малчдад олгож буй дэмжлэг тусламжийн мэдээллийг орон нутгийн удирдлагууд, малчдад өгч,  малчдын төлөөлөлтэй хотонд очиж уулзаж яваа юм.


 

Сүхбаатар сум 2023 оны байдлаар 471,2 мянган толгой мал тоолуулж, мал сүргийнхээ тоогоор аймагтаа тэргүүлж, улсад тавдугаарт эрэмбэлэгдэж байсан. Өдгөө нийт малын 65 хувь нь хорогджээ.

 

Өнгөрсөн өвөл болон хавар тус аймгийн хэмжээнд 1,6 сая толгой мал хорогдсон. Харин аймгийн хэмжээнд 1491 өрх нийт малынхаа 50-69 хувийг алдсан бол, 2482 өрх 70-99 хувийг, 433 өрх 100 хувь алдсан байна. 

Холбоотой мэдээ