Манай 2 бөх Ташкентын Гран прид зодоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2016-10-05 17:06:17

Узбекстаны нийслэл Ташкент хотод  Гран при тэмцээн энэ сарын 6-8-нд болно.

Тус тэмцээнд 15 орны эрэгтэй 81, эмэгтэй 58 жүдоч өрсөлдөх юм. Тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн эрэгтэйчүүдийн 60 кг жинд ДАШТ-ий мөнгөн медальт, МУГТ Д.Амартүвшин, 66 кг жинд ОУХМ Д.Алтансүх нар оролцоно.

Дашрамд дурдахад, ОХУ-д саяхан болсон олон улсын тэмцээнээс Д.Амартүвшин мөнгө, Д.Алтансүх хүрэл медаль хүртсэн билээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ