Аляскт нефтийн том орд илэрчээ

Дэлхийд | Эдийн Засаг
dorjkhand@montsame.mn
2016-10-05 16:55:23

МОСКВА. /Sputnik/. АНУ-ын нефть олборлогч хувийн компани болох “Caelus Energy” Аляска муж улсын Смитийн булангийн усан дор нефтийн асар том орд байгааг олж илрүүлжээ.

“Caelus Energy” компани 2016 оны эхээр хийсэн хоёр удаагийн өрөмдлөгийн ажлын үр дүнд үндэслэн тус ордод 6 тэрбум торх нефтийн нөөц бий гэсэн тооцоо хийсэн байна.

Тус компани одоогоор Аляскийн “Nuna” болон “Oooguruk” гэсэн хоёр жижиг ордоос нефть олборлож байгаа бөгөөд эдгээр нь нийтдээ 215 сая торх нефтийн нөөцтэй аж.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ