АН-ын бүлэг өргөтгөсөн хуралдаан хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-10-05 11:14:00

УИХ дахь АН-ын бүлгийн өргөтгөсөн хуралдаан Төрийн ордоны "А" танхимд эхэллээ.

Хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай  хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль, УИХ-ын тогтоолын төслийг авч хэлэлцэж буй. Тус бүлэг өнгөрсөн даваа гарагийн хуралдаанаар дээрх асуудлыг авч хэлэлцсэн. Гэхдээ энэ удаагийн хурлаар дахин нягталж байгаа аж.

Бүлгийн хуралдаанаар мөн орон нутгийн сонгуулийн тухай асуудлыг давхар хэлэлцэнэ.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ