Ипотекийн зээлийн хэрэгжилт, түрээсийн орон сууцны асуудлыг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-04-17 08:50:01

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.


Тус хуралдаанаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийслэлээс гадаад дотоод бондын санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа зарим төсөл, арга хэмжээ, УИХ-д өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн явц, хэрэгжүүлэх бэлтгэл ажил, Бүсчилсэн хөгжлийн жилийн хүрээнд хэрэгжүүлж байгаа ипотекийн зээлийн хэрэгжилт болон түрээсийн орон сууцаар хангах арга хэмжээ, Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл зэрэг асуудлыг хэлэлцэхээр товложээ.


Нийт 30 гаруй асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөсөн аж.


Холбоотой мэдээ