ОРХОН: Энэ хавар 10 байршилд 275,6 мянган мод тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-04-04 08:58:47
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Энэ оны хаврын мод тарилтын бэлтгэл ажлыг хангаж байна гэж БОАЖГ-аас мэдээллээ.  


“Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн, “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд бүх нийтээр мод тарих газруудын байршлыг тодорхойлон зургийг гаргажээ.


Үүнд, Баян-Өндөр уулын Хүрэнбулагийн ам, Сархиа уулын ойн төгөл, Гэр бүлийн ойн төгөл, Чимээгүй хотын ойн төгөл, Хангал голын татмын ойн зурвас зэрэг 10 байршилд 275 мянга 698 мод тарина.


Мөн ойн санг гэрээгээр эзэмшиж байгаа нөхөрлөлүүдийн оролцоог нэмэгдүүлэхээр 10 нөхөрлөлийн 16 гишүүн, ахлагчдыг хамруулсан сургалт зохион байгуулжээ. 


"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Орхон аймаг 20 сая, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ 100 сая мод тарихаас Орхон аймагт 10 сая мод тарина. 

Холбоотой мэдээ