Хилийн боомтууд цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-10-04 10:06:51

Хилийн боомтууд өнөөдрөөс цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэллээ.

Тусгаар тогтнолын баярын өдрийг тохиолдуулан Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд  энэ сарын 1-3-ныг хүртэл амарсан. Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т заасны дагуу хилийн боомтуудыг 3 хоног хаагаад байсан юм. 

 Б.Заяа

Холбоотой мэдээ