ХОВД: Төрийн албан хаагчдыг чадавхжууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-03-26 15:34:16

Жаргалант, 2024 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/ Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн ажлын баг өнөөдөр Ховд аймагт ажиллаж байна.
  
 

Энэ хүрээнд төрийн албан хаагчдад төрийн албаны шинэтгэл, төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах талаар мэдээлэл өгөв.


Энэ үеэр Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч Б.Идэрчулуун, “Хууль бус зүйл, шударга бустай эвлэрдэггүй төрмөл зан чанартай хүмүүсээр төрийн албыг бэхжүүлэх нь бидний зорилго” гэж онцоллоо.

Ховд аймгийн хэмжээнд 5000 гаруй төрийн албан хаагч үүрэг гүйцэтгэж байгаагаас энэ удаагийн сургалтад 350 орчим хүн оролцож, мэдлэгээ өргөжүүлсэн юм.   


Монгол Улсын төрийн албаны зөвлөлийн ажлын багийнхан үргэлжлүүлэн Ховд аймгийн зарим төрийн байгууллагын ажилтай танилцаж, тодорхой чиглэлээр хяналт шалгалт хийнэ.  Хуулийн хэрэгжилтийг хангах, зөрчил дутагдлыг арилгах чиглэлээр мэдээлэл,  зөвлөгөө өгөхөөр төлөвлөжээ. 

 

Холбоотой мэдээ